Хамгийн үнэтэй нь москвагийн зочид буудлууд
2012.01.14

Хамгийн үнэтэй нь москвагийн зочид буудлууд

Москва хотын зочид буудлуудын хоногийн дундаж үнэ 7684 рубль байжээ
ТОВЧХОН
  • . Европын хамгийн үнэтэй зочид буудлуудын жагсаалтын хоёрдугаарт, Осло хот оржээ.

Өнгөрсөн оны байдлаар ОХУ-ын нийслэл Москва хотын зочид буудлуудын хоногийн дундаж үнэ 7684 рубль байжээ. Энэ нь Европ тивийн нийслэл хотууд дахь зочид буудлуудтай харьцуулахад хамгийн үнэтэй нь болох тухай “Hotel.info” цахим хуудсанд мэдээлсэн байна.

Оросын нийслэл дэхь зочид буудлуудын үнэ 2010 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 8,35 хувиар өсчээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Москвагийн зочид буудлуудад хоног төөрүүлэхэд дунджаар 7771 рубль төлж байв. Европын хамгийн үнэтэй зочид буудлуудын жагсаалтын хоёрдугаарт, Осло хот оржээ. Өнгөрсөн оны арванэгдүгээр сарын байдлаар тус хотын зочид буудлуудын өрөөнд нэг хоноход 7145 рубль төлж байсан бол жилийн хугацаанд 5,96 хувиар өсчээ.

Харин гуравдугаарт, нэг хоног нь 6710 рублийн үнэтэй Лондон хотын зочид буудлууд оржээ. Тус хотын зочид буудлуудын үнэ 2010 оны арваннэгдүгээр сараас хойшхи хугацаанд 5,62 хувиар өссөн байна. Тэгвэл дөрөвдүгээрт, Стокгольм хот /хоногийн үнэ нь 6025 рубль/, тавдугаарт, Киев /5711 рубль/ бичигджээ. Эдгээр хотуудын дараа  Копенгаген, Парис, Хельсинки,Амстердам бол Брюссель хотууд орсон байна. Харин дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлууд Нью-Йорк хотод байдаг бөгөөд нэг хоноход 8736 рубль төлдөг гэнэ.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.