Умардын 2700 гаруй иргэн өмнөд рүү зугтжээ
2012.01.14

Умардын 2700 гаруй иргэн өмнөд рүү зугтжээ

Умардын 2700 гаруй иргэн өмнөд рүү зугтжээ
ТОВЧХОН
  • Өмнөд Солонгост умардын нийтдээ 23100 иргэн дүрвэн ирсэн бөгөөл сүүлийн жилүүдэд дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ.

Өнгөрсөн онд Умард Солонгосын 2700 гаруй иргэн Өмнөдөд зугтан иржээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 15 хувиар өссөн болох тухай Сөүл дэх Улс орноо нэгтгэх асуудал хариуцсан яамнаас мэдээлсэн байна. Өмнөд Солонгост умардын нийтдээ 23100 иргэн дүрвэн ирсэн бөгөөл сүүлийн жилүүдэд дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ.

Умард солонгосчууд Хятадын хилийн дагуух голоор дамжин зугтан ирдэг байна. Дүрвэгсдэд тусалдаг хууль бус байгууллагууд Хятадад нэгэнт бий болсон бөгөөд тэднийг гуравдагч орнуудаар, тухайлбал, Зүүн Өмнөд Азиар дамжуулан Өмнөд Солонгост хүргэдэг ажээ.

Өмнөдөд зугтан гарсан дүрвэгсдийг тусгаарлан хорьж, сөрөг тагнуулын газрын офицерүүд хүн бүртэй биечлэн ярилцдаг нь Пхеньяны тагнуулыг илрүүлэх зорилготой нь мэдээж. Үүний дараа тэдгээр хүмүүсийг орчиндоо дасан зохицох болон мэргэжил олгох дамжаанд хамруулж, эд материалын тусламж үзүүлдэг байна.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.