Ц.Батбаяр гишүүн мэхлүүлдэг байжээ
2012.01.16

Ц.Батбаяр гишүүн мэхлүүлдэг байжээ

Ц.Батбаяр
ТОВЧХОН
  • Намайг хотын дарга байхад ингэж мөнгө луйвардаж идэж байсан гэнэ.

Цагтаа хотын мэр явсан Ц.Батбаяр гишүүн чуулганы үеэр нөөцийн махны талаар яриа сөхөж гомдол мэдүүлэв. Тэрээр "Энэ жил 11 мянган тонн нөөцийн мах бэлдсэн гэж үнэн үү. Надад ирж байгаа мэдээллээр агуулахад мах байхгүй гэсэн. Намайг хотын дарга байхад ингэж мөнгө луйвардаж идэж байсан гэнэ. Одоо ч ийм зарчмаар яваад байгаа гэсэн шүү" хэмээн асуулт тавилаа. Ч.Хүрэлбаатар сайд "Мах нийлүүлэх гэрээ байгуулсан 22 үйлдвэрийн агуулахаар орж нүдээрээ харсан. Улаанбаатар хотод 11.3 тн, дөрвөн аймгаас бусад аймаг 100 мянган тонн мах нөөцөлсөн. Зарим махны үйлдвэрт нөөцөөс илүү хэмжээний мах байгаа учраас нэмж авах талаар санал хүргүүлсэн" хэмээн экс хотын даргын санааг амраав.

Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.