Сангийн сайд, ЗТБХБ-ын яамны сайд нарын нэрс тодорхой болжээ
2012.01.16

Сангийн сайд, ЗТБХБ-ын яамны сайд нарын нэрс тодорхой болжээ

ТОВЧХОН
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, зарим сайд нарын нэрийг тодорхой болгосон байна. Намын бүлгийн дарга  Ө.Энхтүвшингийн мэдээлэлээр Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн саналын дагуу гурван сайдыг бүлгээс нэр дэвшүүлэхээр болж, санал хураалт явуулсан байна.

Нууц санал хураалтыг хоёр удаа хийхэд Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайдад олон хүн нэр дэвшсэн ч, санал хураалтын шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар тус бүр 21 санал авч, тэнцсэн байна.  Энэ асуудал одоо  Удирдах зөвлөлийн хуралдаанд орууж байна. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Тэргүүн шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд гэсэн 3 сайдыг томилох асуудлыг шийдэх юм. Энэ 3 сайдыг УИХ-ын гаднаас сонгох гэнэ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.