Нефть бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх хэлэлцээр хийв
2012.01.17

Нефть бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх хэлэлцээр хийв

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ТОВЧХОН

  • Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд эхлээд тус улсын Худалдааны яамны сайд Чэнь Дэминтэй уулзалт хэлэлцээр хийжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар энэ сарын 11-15~ны хооронд тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Манай хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд гарч, хамтын ажиллагаа улс хоорондын харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн гол тулгуур болоод байна. Хоёр улсын худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд хоёр дахин өсөж, 6.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь үүний нотолгоо юм. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд эхлээд тус улсын Худалдааны яамны сайд Чэнь Дэминтэй уулзалт хэлэлцээр хийжээ.

 Талууд уулзалтын эхэнд өнгөрөгч оны зургадугаар сард болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан амжилттай хуралдсаныг дурдаж, түүний шийдвэрийн хэрэгжилтийг сайн хангах үүднээс Комиссын ээлжит хуралдааны хооронд ажлын хэсгийн уулзалтыг тогтмол хийх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ, Уулзалтын үеэр манай улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улс автобензин, дизелийн түлш, бусад шатах тослох материалиар дутагдах, хомсдолд орох нөхцөлд Хятадын Засгийн газраас бүх талын дэмжлэг туслалцаа яаралтай үзүүлэхийг санал болгосон юм.

Эх сурвалж Өдрийн сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.