ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
2012.01.18

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
ТОВЧХОН
  • Уг төслүүдийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй гишүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд төслүүдийг нэгтгэжээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг төслүүдийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй гишүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд төслүүдийг нэгтгэжээ. Мөн энэхүү хуулийн төслүүд дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Чулуунбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг энэ удаагийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хуулийн төслийн дагуу импортолж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгаалах бодис зэргийг Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн татвараас чөлөөлөх юм.

Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.