Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв
2012.01.18

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв
ТОВЧХОН
  • Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг эсэргүүцэж байсан ч аргагүй ганцаардлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг эсэргүүцэж байсан ч аргагүй ганцаардлаа.

Уг хуулийн төсөлд "Шаардлагатай бол сэтгүүлч эх сурвалжаа дэлгэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийг нэрлэнэ" гэх мэт заалт орсон. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд гурван зүйлийг тодорхой тусгаснаараа нөгөө төслөөс илүү байсан юм.

Төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага хуулийн болон олон нийтийн, өөрийн өмнө хариуцлага хүлээхээр тусгасан байна. Тухайлбал, захиалгат нийтлэл, нэвтрүүлэгт заавал "Төлбөртэй" гэсэн тэмдэглэгээ хийх аж.

Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.