Төв талбайд тамхи татахыг хориглов
2012.01.19

Төв талбайд тамхи татахыг хориглов

Төв талбайд тамхи татахыг хориглов
ТОВЧХОН
  • Ажлын байрыг тамхигүй орчин болгож, тамхинаас гарах хөдөлгөөн өрнүүлэн, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах асуудлыг дотоод журамдаа тусгахыг энэхүү тогтоолд заажээ.
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, баар цэнгээн, үзвэр үйлчилгээний газарт тамхи татахыг хориглосон байна. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэхүү шийдвэрийг баталжээ. Түүнчлэн албан байгууллагууд дотор болон ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавихыг нийт албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт даалгалаа. Ажлын байрыг тамхигүй орчин болгож, тамхинаас гарах хөдөлгөөн өрнүүлэн, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах асуудлыг дотоод журамдаа тусгахыг энэхүү тогтоолд заажээ.
Нийтлэлч
Б.Номин
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.