Хойд Солонгосынхонд их удирдагчийнх нь төрсөн өдрийг зарлав
2012.01.21

Хойд Солонгосынхонд их удирдагчийнх нь төрсөн өдрийг зарлав

Хойд Солонгосынхонд их удирдагчийнх нь төрсөн өдрийг зарлав
ТОВЧХОН
  • Ким Жон Уны төрсөн өдөр Болгар-БНАСАУ-гийн найрамдлын нийгэмлэгийн цахилгаан утсанд дурдагдсан гэнэ.
БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа шинэ удирдагч Ким Жон Уны төрсөн өдрийг нэгдүгээр сарын 8 хэмээн зарлалаа. Гэхдээ төрсөн он одоо хир нь нууц хэвээр байгаа юм. Энэ тухай Японы “Радио пресс” албанаас мэдээлсэн бөгөөд Хойд Солонгосын радио болон телевизийн хөтөлбөрийг татан авч тэдгээрт дүн шинжилгээ өгөх ажиллагаа эрхэлдэг юм байна.  

Ким Жон Уны төрсөн өдөр Болгар-БНАСАУ-гийн найрамдлын нийгэмлэгийн цахилгаан утсанд дурдагдсан гэнэ. Таамаг ёсоор тус улсын шинэ удирдагч одоо дөнгөж 29 настай. Гэвч тун удахгүй 30 хүрсэн хэмээн зарлах болно хэмээн Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд нотолж байгаа юм.

Энэ онд улс орон даяар БНАСАУ-ыг байгуулагч Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд нас барсан эцгийнх нь 70 насны ой тохиох ёстой. Ингэж 30 настай гэж зарлах нь өвөө, эцэг нартайгаа содон холбоотой гэдгийг харуулахад чиглэгдэх юм байна.
Нийтлэлч
Т.Бүрэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.