Л.Гүндалай загнуулав
2012.01.30

Л.Гүндалай загнуулав

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай С.Ламбаа гишүүнд загнуулав. Тэрбээр Засгийн газрын гишүүдийг томилохдоо нэг бүрчлэн хэлэлцэхгүй, нийтээр нь танилцуулаад явъя гэсэн томъёоллоор санал хураасныг эсэргүүцсэн юм. Сахилгагүйгээрээ алдартай гишүүн "Хэзээ тийм юм байсан юм. Ардын намынхан хөгийн улс төр хийж байна" хэмээн чуулганы танхимд хашгирсан нь С.Ламбаа гишүүний уурыг хүргэж орхив. Ингээд түүн РҮҮ эргэж хараад "Дуугүй байгаач. Солиотой юм яриад байх юм" хэмээн загнаж байгаа харагдав. Харин Л.Гүндалай гишүүн намынхаа ахмад гишүүний өөдөөс "Би яасан юм" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.