Хойд Солонгосын залуу удирдагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал ирүүлжээ
2012.01.30

Хойд Солонгосын залуу удирдагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал ирүүлжээ

Саяхан эцэг II  Кимийнхээ халааг аваад байгаа БНАСУ-ын удирдагч Ким Чен Ун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээсэн байна. Тэрбээр өмнө нь сайн харилцаатай байсан Монгол Улс, ОХУ, БНХАУ, Куба, Бангладаш, Непал зэрэг улсуудын төрийн тэргүүн нарт илгээсэн захидалдаа  уламжлалт найрамдалт харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолжээ. Хойд Солонгосын залуу удирдагч  гадаад орнуудад анхны захидлаа илгээж буй нь энэ бөгөөд түүнийг гадаад харилцаандаа онцгой анхаарал хандуулах нь гэж олон улсын ажиглагчид онцолж байна. Ким Чен Ун мөн БНХАУ-ын даргад захидал илгээж тус улсад төрийн айлчлал хийх хүсэлтээ илэрхийлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.