Казахстан онц байдлаа цуцаллаа
2012.01.31

Казахстан онц байдлаа цуцаллаа

Казахстаны эрх баригчид газрын тосоор баялаг Жанаозен хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард цагдаа нар, жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр тогтоосон онц байдлаа цуцалсан байна. 


Арванхоёрдугаар сарын 16 буюу Казахстаны тусгаар тогтнолын өдрөөр болсон мөргөлдөөний үеэр 16 хүн амиа алдаж, 64 хүн бэртэж гэмтсэн байна.

Үүнээс гадна олон байшин барилга, түүний дотор хотын захирагчийн албаны барилга, хэд хэдэн зочид буудал нурж, олон банк, дэлгүүрийг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Казахын эрх баригчид энэ үймээн ажилгүй болсон газрын тосны компанийн ажилтнуудыг буруутгасан бол жирийн иргэдийн талаас цагдаа нар тайван жагсч байсан хүмүүс рүү дайрсан гэж мэдээлж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.