Фэйсбүүк хувьцаагаа гаргана
2012.02.04

Фэйсбүүк хувьцаагаа гаргана

845 сая гаруй хэрэглэгчтэй дэлхийн томоохон сүлжээ болох Фэйсбүүк хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргахаар болжээ. Америкийн тэргүүн баячуудын жагсаалтад зүй ёсоор ордог Марк Цукербергийн 2004 онд үүсгэн байгуулсан компани IPO хийж дор хаяж 5 тэрбум долларын ашиг олно гэж тооцоолж байна. Хэрвээ Фэйсбүүкийн хувьцаа эрэлт ихтэй байвал энэ тоо нэмэгдэж магадгүй юм. Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахад бэлтгэх ажиллагааг уг сүлжээ ирэх тавдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

 

Хувьцааг яг хэдийд, ямар үнээр борлуулахыг одоогоор зарлаагүй байгаа бөгөөд тус компани FB гэсэн кодтойгоор хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Фэйсбүүк хувьцаагаа Goldman Sachs, Bank of America - Merrill Lynch, Barclays Capital, J.P. Morgan, Allen & Company болон Morgan Stanley гэсэн хөрөнгийн биржид зэрэг гаргах төлөвтэй байна. Америкийн үнэт цаас, хөрөнгийн биржийн асуудал хариуцсан хороонд өгсөн тайлангаас үзвэл Фэйсбүүк сүлжээ өнгөрсөн онд 3,71 тэрбум долларын орлого олж 1 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.