Америкийн зээлийн хүүг 2014 он хүртэл нэмэхгүй
2012.02.04

Америкийн зээлийн хүүг 2014 он хүртэл нэмэхгүй

Америкийн нөөцийн газраас зээлийн хүүг 2014 оны сүүлч хүртэл нэмэхгүй гэдгээ илэрхийлжээ. Ам.доллар зах зээлд нэлээд доройтсон байгаа. Мөн Америкийн Засгийн газрын зээлийн өртөг доройтолд орсон байгаа.

Албаныхны мэдээллээр "Америкийн эдийн засаг олон талын эрсдэлтэй тулгарсан. Одоо инфляцийг хэвийн төвшинд аваачихаар амь сөрсөн алхам хийнэ" гэжээ. Одоо үнэлгээ нь тэг байснаас 0.25 руу очиж байгаа. Хоёр хоног Брюссельд хуралдсан Европын орнуудын уулзалтын дунд ийм шийдвэр гаргажээ. 17 гишүүн орны гурав нь энэ оны төгсгөл үед нэмэх хэрэгтэй гэсэн бол харин бусад зургаан орны төлөөлөгчид 2013 оны сүүлчээр өсгөх хэрэгтэй хэмээжээ. Бусад зургаа нь 2014 оны төгсгөлд нэмнэ хэмээн илэрхийлсэн байна.

Нөөцийн газраас эдийн засгийн өсөлтийн урьдчилсан үзүүлэлтээ бага зэрэг сулруулжээ. Тэд өмнө нь 2.5-2.9 хувьтай байна гэж байсан бол одоо 2.2-2.7-д буулгажээ. Энэ удаагийн ажилгүйдлийн хэмжээ нь 8.2 хувьд хүрч буурах магадлалтай байгаа аж.

Тус улсын эдийн засгийн томоохон асуудлын нэг болоод байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээл өдгөө эергээр эргэжээ. Өдгөө нэлээд сайжирсан юм. «Статистикийн сүүлийн үеийн мэдээг үзвэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо багасч, бас барилгачдын сэтгэл санаа өөдрөг болж эхэлснийг анзаарах болно» хэмээн Америкийн эдийн засгийн шинжээч мэдээлсэн юм.

Улс төрчид эдийн засгийн талаар дорвитой арга хэмжээ авахаар ярилцаж байгаа бөгөөд энэ хооронд Америкийн эдийн засагт сайн зүйлс ажиглагдах болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.