ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ
2010.07.08

ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ

Мэндчилгээ


Чингэлтэй дүүргийн нийт иргэд болон зон олон Монголчууддаа олон зууны уламжлалтай Монгол наадмын мэндчилгээг дэвшүүлье.


Монгол наадам нь манай ард түмний түүх, ёс заншил, өвөрмөц уламжлал соёлын тод илэрхийлэл бөгөөд төр улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлсэн ард түмний маань баяр бахархал, өргөн их цэнгэл билээ. Нар хур жигдэрсэн энэ өдрүүдэд эх орны минь өнцөг булан бүрт айраг цагаа элбэг, айл хотлоороо Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын болон ардчилсан хувьсгалынхаа түүхэн ололтуудаа дурсан санаж өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ололт амжилт, бүтээл туурвилаараа бахархан буйн нь лавтай. Бас ирээдүйд хийж амжуулах ажил, бодлого, чиглэлээ ч ярилцдаг. Наадмын маргааш намар эхэлдэг гэдэг үг байдаг. Тиймээс монгол хүн бүр өөрийн амьдарч байгаа хашаа хороо, сум дүүргээ цэвэр цэмцгэр авч яван, намрын ажилдаа эртнээс бэлдэхийг хэлэх нь илүүц биз ээ.  Монголоороо гоёсон энэ  жилийн наадам ариун ёс журамтай, шинэ амжилт, гэгээн дурсамжаар дүүрэн байна гэдэгт итгэж байна.

Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэндийг нийт наадамчин олондоо хүргэе. Хотол олноороо сайхан наадаарай.

 

Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн БАЯРСАЙХАН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.