Цахим үнэмлэх олгох ажлын хэсэг байгуулав
2012.02.10

Цахим үнэмлэх олгох ажлын хэсэг байгуулав

Монгол улсын Засгийн газраас 338 дугаар тогтоолоор Монгол улсын иргэн бүрт цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж Өмнөговийн нийт ард иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Уртнасан томилогджээ. Харин гишүүдэд бүх сумдын Засаг дарга нар, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарын 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Иргэдэд иргэний үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахаар болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.