Монгол брэнд дэлхийд өрсөлдөж чадах уу
2012.02.15

Монгол брэнд дэлхийд өрсөлдөж чадах уу

Маргааш 09.00 цагт Гадаад харилцааны яамны хурлын танхимд "Монгол Брэнд Дэлхийд" Форум зохион байгуулагдах гэж байна. Энэхүү Форумыг Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Үндэсний хөдөө аж үйлдвэрийн танхим болон Монголын Маркетингийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Монгол улс өөрийн өрсөлдөх чадвар дээрээ тулгуурлан олон улсын зах зээлд юугаараа ялгарах, гадаадын ямар зах  зээлд - ямар бараа үйлчилгээгээр - ямар стратегиар гарах талаархи маркетингийн судалгаа шинжилгээний ажил хийгддэггүй төдийгүй, энэ чиглэлд нэгдсэн бодлого дутмаг байгаа бөгөөд салбар тус бүрт олон улсад брэнд болох бүтээгдэхүүн үйлчилгээ байгааг онцлох боловч жинхэнэ утгаар нь “брэнджүүлэх” бодлого төлөвлөгөө байхгүй төдийгүй салбар хоорондын “брэндийн” нэгдсэн бодлого байхгүй хэмээх үндэслэл дээр тулгуурлан тус форум зохион байгуулагдах гэж байна.

Форумын үеэр олон улсын зах зээлд Монгол улсын нэгдсэн брэндийг бий болгох, нэгдсэн брэндээс дэд брэндүүдийг бий болгох үндэсний бодлогын өнөөгийн хэрэгцээ шаардлага, бодлогын хүрээ,  хэрэгжүүлэлтийн стратеги, хэрэгжүүлэх нэгж, түүний бүтэц зохион  байгуулалт, үйл ажиллагааны чиглэл зэрэг асуудлыг төр, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувийн хэвшлийнхний хүрээнд өргөнөөр хэлэлцүүлэх юм.

Ингэснээр оролцогч талуудын санал, дүгнэлт, дэвшүүлэн тавьж буй асуудлыг бүрэн тусгасан Форумын санал,  зөвлөмжийг гаргах, Өмнөх бодлогын зөвлөмжүүдийг нэгтгэх, бодлогын асуудлаар нэгдсэн ойлголтыг бий болгох. Асуудлыг хариуцан ажиллах нэгжийг байгуулах, үйл ажиллагааны хүрээг тодорхойлох, Нэгжийн гүйцэтгэл, хяналт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт үр дүн гарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.