Эрээн хотын дарга Дорноговиос нүүрс гуйжээ
2012.02.15

Эрээн хотын дарга Дорноговиос нүүрс гуйжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Бао Цунмин Дорноговь аймагт хилийн байдлын уулзалтын журмаар Сайншанд хотноо хагас өдрийн айлчлал хийлээ. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд Эрээн хотын даргыг хүлээн авч уулзаад, аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд, хөгжлийн чиг хандлага, Сайншанд хотын Хүнд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын бүтээн байгуулалт зэргийг танилцуулан хоёр хотын бизнес эрхлэгчдийн туршлага солих уулзалтыг Эрээн хотноо зохион байгуулахаар ярилцлаа. Мөн Эрээн хотын соёлын өдрүүдийг Сайншандад зохион байгуулах болон Сайншандын худалдаа үйлдвэрийн танхимыг Эрээний адил төстэй байгууллагатай холбон ажиллах талаар ч дурдсан. Харин Эрээн хотын дарга Бао Цунмин хэзээд хамтран ажиллахад бэлэн гэдгээ амлаж, өөрийн нутагтаа нүүрснээс дизель гаргадаг үйлдвэр байгуулах гэж буйгаа дурдаад, нүүрс нийлүүлэх бололцоо байвал бүтээгдэхүүн солилцох саналтай байгаагаа илэрхийлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.