Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь
2012.02.15

Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь

Өнгөрсөн оны хугацаанд Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх онгоцны буудал 7 дахь удаагаа дэлхийн хамгийн шилдгээр шалгарчээ. Энэ тухай тус улсын улсын нутаг дэвсгэр болон далай тэнгисийн асуудал эрхэлсэн яам мэдээлсэн байна.

Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн жил тутмын илтгэлд Өмнөд Солонгосын нийслэлийн агаарын гол хаалга болсон уг нисэх онгоцны буудлыг өндрөөр үнэлжээ.

Ингэснээр Инчоны олон улсын нисэх онгоцны буудал нь 25-аас 40 сая хүртэлх тооны зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай нисэх буудлуудын дотроос хамгийн шилдгээр тодорсон байна. Харин жил бүр 40 гаруй сая зорчигч хүлээн авдаг томоохон нисэх буудлуудаас Сингапурын Чанги нисэх онгоцны буудал шилдэг нь болсон тухай Ёнхап агентлаг мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.