Хятадад гадаадын олон  ангит киног хориглов
2012.02.15

Хятадад гадаадын олон ангит киног хориглов

Хятад улсад оргил цагаар гадаадын олон ангит кино үзүүлэхийг хориглосон тухай тус улсын радио нэвтрүүлэг, кино, телевизийн удирдах газрын мэдэгдэлд дурджээ. Үүнээс хойш Хятадын зах зээлд зөвхөн 50-иас дээшгүй ангитай киног л гаргах аж. 19-22 цагийн хооронд гадаадын «савангийн дуурь» үзүүлэхийг тус улсын бүх сувагт хориглосон бөгөөд ийм төрлийн кино нь нэвтрүүлгийн цагийн гуравны нэгээс хэтрэх ёсгүй юм.

Худалдан авах гадаадын кино болон хөтөлбөрүүдэд заавал Эйч-Ди форматтай байх шаардлага тавьжээ. Үүний сацуу зохиогчийн эрх аваагүй киног үзүүлэхийг хориглосон байна. Гадаадын киноны тухай телевизийн хөтөлбөр гурван минутаас хэтрэх ёсгүй аж.

Үзэгчдэд чанартай хөтөлбөр болон кино үзүүлэх, мөн үндэсний кино үйлдвэрлэлийг дэмжих үүднээс ийм хязгаар тогтоожээ. Хятадын телевизийн сувгууд Өмнөд Солонгос болон Таиландын олон ангит киног ихээр үзүүлдэг аж. Зарим мэдээнээс үзвэл, 2000 оноос хойш Хятадад 4500 гаруй тооны олон ангит кино бүтээжээ. Мөн жил бүр мянга гаруй телевизийн олон ангит болон богино хэмжээний кино үйлдвэрлэдэг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.