Цюрих дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот
2012.02.16

Цюрих дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот

Швейцарийн Цюрих болон Женев хотууд дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаал­тад урьдын адил толгой цохиж байгаа бөгөөд энэ хоёр хотын дунд Японы нийслэл Токио багтжээ. Ийм дүгнэлтийг "Economist Intelligence Unit"-ээс явуулсан байна. Энэ жагсаалтад нийтдээ 131 хот оржээ. Дэлхийн хамгийн өртөг ихтэй хотуу­дын тоонд Австралийн Сидней, Мельбурн, Перт, Брисбен, Аде­лаида зэрэг хот багтаж өмнө нь өртөг өндөртэй гэгдэж байсан Лондон, Нью-Йорк, Ром, Берлиний өмнө бичигдсэн байна. Хойд Аме­рикт хамгийн өртөг өндөртэй хо­тоор Канадын Ванкувер тодорчээ.

 

Сүүлийн үед Швейцарь болон Австралийн мөнгөний ханш чан­гарч эхэлсэн явдал ийн жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд онцолсон байна. Хэрчсэн цагаан талх, нэг литр бензин, цэвэрлэсэн цагаан будаа, мөн 160 нэр төрлийн үйлчилгээ болон барааны үнэлгээг харгалзан хамгийн өртөг өндөр хотуудыг ийн тодруулдаг юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.