Кофег хамгийн их хэрэглэдэг улсууд
2012.02.25

Кофег хамгийн их хэрэглэдэг улсууд

Кофег Европын хөгжингүй орнууд болон АНУ-д хамгийн их хэрэглэдэг байна.  Дэлхийн хэмжээнд авч үзвэл, нэг хүн нэг жилд 1.3 кг кофе уудаг ажээ. Хамгийн их кофе уудаг үндэстнээр Финланд тодорлоо. Тэнд нэг хүн жилд 12 кг кофе уудаг байна. Араас нь Норвеги (10 кг), Швед (8.4) кг оржээ.

Италид энэ халуун ундаа маш алдартай ч нэг иргэний жилийн хэрэглээ нь 5.9 кг байдаг аж. Германд 6.4, Испанид, 4.5, Америкт 4.1 кг кофе уудаг байна. Кофе үйлдвэрлэгч хоёр том орны нэг Бразилд жилийн хэрэглээ нь 5.6 кг байдаг ажээ. Кофений үйлдвэрлэлээр эхний гуравт ордог Мексикт нэг иргэн жилд ердөө л 1.2 кг кофе уудаг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.