Баяртай
2012.02.29

Баяртай

БНАЛАУ-ын төлөөлөгчид Чингис хааны хөшөөт цогцолбортой танилцлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал дөрөв дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр 10.00 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдогт сүндэрлэсэн Чингис хааны хөшөөт цогцолборыг үзэж, танилцлаа. Уг цогцолбор Эзэн хааны хамгийн том морьт хөшөө, есөн метр өндөр Монгол гутал, дөрвөн метр урт, алтадмал тоногтой ташуур зэрэг дэлхийн олон амжилтыг шинээр тогтоосноороо Геннесийн номонд бүртгүүлсэн байна.

Хүннү гүрний болон Эзэн хаадын үеийн олдвор бүхий музейг үзсэндээ төлөөлөгчид сэтгэл хангалуун байлаа. Үүний дараагаар төлөөлөгчид Монгол улсын үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох ноолуурын Говь ХХК-ийн бүтээгдэхүүн боловсруулан гаргах үйл ажиллагаа болон үйлдвэрийн нэрийн дэлгүүртэй танилцаж, өвөл намрын шинэ загварын ноолууран хувцасны үзүүлбэрийг үзэж сонирхсон юм.БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал үүгээр дуусч, өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас Улаанбаатар - Сөүл чиглэлийн ОМ - 301 дугаарын нислэгээр буцах ажээ.
Эх сурвалж
УИХ-ын ХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.