Бизнесменүүдийн чуулган болно
2012.04.04

Бизнесменүүдийн чуулган болно

Дэлхийн Кэжя бизнесменүүдийн чуулган болох гэж байна
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог эдийн засаг худалдааны хамгийн том төв бол Гуандүн муж. Тус мужийн засгийн газраас хийсэн хэвлэлийн бага хурлаас саяхан мэдээлснээр, Гуандүн мужийн ардын засгийн газар эрхэлж, Мэйжөү хотын намын хороо засгийн газар зохион байгуулах дэлхийн Кэжя бизнесменүүдийн 2-р чуулган 12-р сарын 4-6-ны өдрүүдэд Дэлхийн Кэжячүүдийн төв Мэйжөүд болох ажээ.

Уг чуулган "Кэжя бизнесменүүдийн зориг санааг гайхуулж, хамтын ажиллагаа ба хөгжлөө хамтран хайх " уриан дор болно. Чуулганы хугацаанд эрхлэгч тал "Гуандүн мужийн Кэжя бизнесменүүдийн худалдааны нийгэмлэг"-т пайз олгох, чухал чухал төслүүдийг тохиролцох ба тэмдэглэх ёслол явуулах, "Кэжя бизнесчүүдийн судалгааны хүрээлэн"-д пайз өлгөх, Кэжя бизнесменүүд харилцан солилцоо хийх, "Кэжя соёлын үдэш" сэдэвт концерт тоглох юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.