Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний байдлаар 80-д бичигдэв
2012.05.03

Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний байдлаар 80-д бичигдэв

МОСКВА. /РИА Новости/. Өнгөрсөн онд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний байдал сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа дордсонгүй гэж мягмар гарагт нийтлэгдсэн "Freedom House" /FH/ төрийн бус байгууллагын жил бүрийн илтгэлд дурджээ. Монгол Улсын хувьд 2011 онд дээрх үзүүлэлтээр 2 шат ахиж Энэтхэг улсын хамт 80 дугаарт бичигдсэн байна. Вашингтон хотод байрладаг хүний эрхийг хамгаалах FH байгууллага нь жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнө дээрх үзүүлэлтийг улс тус бүрээр гарган, илтгэл нийтэлдэг юм.

Илтгэлд дурдсанаар, өнгөрсөн онд судалгаанд хамрагдсан 197 орноос Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн /ОНХМХ/ үйл ажиллагаа болон иргэдэд хүртээмжтэй байдлаар 66 орон (33,5%) "эрх чөлөөтэй" хэмээх ангилалд багтсан бол 72 улс (36,5%) "хагас эрх чөлөөтэй", 59 улс (30%) "эрх чөлөөгүй" орнуудын тоонд оржээ.Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, дэлхийн хүн амын ердөө 14,5 хувь нь л "эрх чөлөөтэй орнуудад", 45 хувь нь "хагас эрх чөлөөтэй" орнуудад амьдарч байгаа бол 40,5 хувь нь "эрх чөлөөгүй" орнуудын иргэд ажээ.Жагсаалтын эхний гуравт Финланд, Норвеги, Швед улсууд бичигдсэн бол Узбекистан, Туркмен болон БНАСАУ 195, 196, 197 дугаарт тус тус бичигдэн сүүл мушгижээ.Түүнчлэн Беларусь, Иран, Эритрей улсууд хэвлэлийн эрх чөлөөний байдлаараа жагсаалтад доогуур буюу 193 дугаарт оржээ.Харин "эрх чөлөөтэй" оронд тооцогддог АНУ энэ жилийн жагсаалтад 17 дугаар байраас ухарч Эстони, Ямайк улсуудын хамт 22 дугаарт бичигдсэн байна. Америкт хэвлэлийн эрх чөлөөний байдал дордсоныг шинжээчид тус улсын эдийн засгийн байдал хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлж байгаатай холбон тайлбарлажээ.

Түүнээс гадна, Америкийн хууль тогтоогчид мэдээллийн эх сурвалжийг хангалттай түвшинд хамгаалж чадахгүй байна гэж дүгнэж байна.Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, "Арабын хаврын" давалгаанд өртсөн Ойрхи Дорнодын бүс нутгийн улсууд болох Тунис, Египет болон Ливи улсын байдал мэдэгдэхүйц сайжирч 3 пункт гаруйгаар дээшилжээ. Эдгээр улсууд жагсаалтын 107, 123, 132 дугаарт бичигдсэн байна. Харин Сири улсын байдал мэдэгдэхүйц дордож, 181-ээс 189 дүгээрт оржээ. Тус бүс нутаг дахь цорын ганц "эрх чөлөөтэй" орон нь Израиль юм.Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудаас /ТУХН/ өнгөрсөн жилийн жагсаалтад 121 дүгээр бичигдэж байсан Украин улсаас бусад улсын хувьд өөрчлөлт гараагүй байна. Тус улс энэ жил 130 дугаарт бичигдлээ.

ОХУ-ын хувьд хиймэл дагуулын телевиз болон интернэт хэрэглэгчдийн тоо өссөнөөр хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт нь дээшилсэн байна. Өнгөрсөн жил 175 дугаарт орж байсан тус улс энэ жилийн жагсаалтад 173 дугаарт бичигджээ. Харин Төв болон Зүүн Европын орнуудад хэвлэлийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт мэдэгдэхүйц буурсан байна. Энэ жил Төв Европын хамгийн эрх чөлөөтэй орнуудын тоонд Эстони, Чех, Словак улсууд багтжээ. Мөн Косово болон Черногори улсад байдал сайжирсан байна.Их Британийн үзүүлэлт /31 дүгээрт/ буурсныг эс тооцвол Баруун Европын орнууд урьдын адил дээгүүрт бичигдлээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналт чангарах болсон нь олныг хамарсан эмх замбараагүй байдал дахин дэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой гэж шинжээчид дүгнэжээ. Харин Италид Сильвио Берлускониг огцорсны дараа нааштай хандлага ажиглагдаж байгаа боловч тус улс "хагас эрх чөлөөтэй" орон хэвээр байна.

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа үндсэн аргууд бол эрх баригчдын ОНХМХ-д олгож байгаа зөвшөөрлийн эргэн тойрон дахь луйвар, мөн засгийн газрын талыг баримтлагч байгууллагуудын зүгээс хиймэл дагуулын телевиз, интернэт орон зай болон үүрэн телефоныг идэвхтэй ашигладаг ОНМХ-үүдийг байгуулж байгаа явдал зэрэг юм гэж FH байгууллагын шинжээчид үзэж байна.

Түүнээс гадна Орос, Хятад, Венесуэл, Иран гэх зэрэг орнуудад эрх баригчид сэтгүүлчдийг хууль бусаар баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэж, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж байна гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.