2008.01.01

Ирэх сонгуульд 12 нам өрсөлдөнө

СЕХ өчигдөр хуралдаж ирэх сонгуульд орох улс төрийн намуудыг бүртгэсэн байна. Мөрийн хөтөлбөрөө өгсөн 12 намын баримт бичгийг хэлэлцээд сонгуульд оролцуулахаар болсон хэмээн СЕХ-ны дарга Ч.Лувсанжав мэдээлэл хийсэн юм.
 
Ирэх сонгуульд Хөгжлийн хөтөлбөр нам, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МУНН, МНН, БНН Хамуг монгол хөдөлмөрийн намын Гурав дахь хүчин эвсэл, АН, МАН, Монголын Социал демократ нам, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам албан ёсоор оролдох эрхтэй болжээ.
 
Намуудын батламжийг албан ёсоор ирэх даваа гарагт буюу энэ сарын 14-нд гардуулах юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.