Клинтон, Саркозиг унагасан
2008.01.01

Клинтон, Саркозиг унагасан

Сонгуулийн өмнөх "нууцхан" тэмцлийн хүрд ажиллаж эхэллээ. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн ор хөнжлийн амьдралын талаар Америкийн хэвлэлийн хуудаснаа нийтлэгджээ. Барак Обамагийн нууц амраг, австрали бүсгүй Женевьев Кукын өгүүллийг "Vanity Fair" сэтгүүл хэвлэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд "Нэр хүндийг унагах дайн" сүүлийн үед нэлээд газар авч байна. Амьдрал дээр "хүйтэн харгис", орон дотроо "булбарай, сэтгэл булаам" гэж АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчтэй 1983 онд Нью-Йоркд танилцсан Женевьев Кук гэх эмэгтэй Барак Обамаг тодорхойлжээ.

"Vanity Fair" хэвлэл нь түүний энэхүү илэн далангүй ярилцлагыг хэвлэлд гаргахаар бэлтгэж байгаа Дэвид Мараниссийн "Барак Обамагийн түүх" номны хэсгээс нийтэлжээ.

Өмнө нь Обама өөрийн дурламтгай зангаа хэзээ ч нууж байгаагүй. Түүний ярьснаар, 1989 онд ирээдүйн эхнэр болох Мишелтэйгээ таарч, 1991 онд хуримласнаар бүх юм өөрчлөгдсөн. Тиймээс Обамагийн нэр хүндэд энэ нийтлэл нь төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж олон улсын улс төрийн бодлогын хүрээлэнгийн захирал Евгений Минченко үзээд "Обамад энэ түүх тийм ч хор хөнөөлтэй биш, учир нь энэ роман түүнийг гэрлэхээс өмнө байжээ. Америкийн улс төрчдийг буруутгах нь илэн далангүй байгаагүй, худал хуурамч гэх гол буруу өгөөд байх юм энд огт үгүй.    

Сануулахад, Клинтоны түүхэнд буруу нь юунд байсан гэвэл, тэр Цагаан ордонд гүйцэтгэх ажил хийж байсан бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсон нь гол биш, харин тангараглаж худлаа ярьсанд байсан юм" гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн өрсөлдөгч нар болох Бүгд найрамдахчуудын дотор ширүүн өрсөлдөөн болж байна. Тэрчлэн тэнгисийн нөгөө талд дутуугүй өрсөлдөөн буцалж байна. Францын ажиглагчдын бичиж буйгаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахын өмнө Николя Саркозигийн эргэлзээтэй явдлуудыг дүгнэж эхэлжээ.

Францын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн гэх Муаммар Каддафийн хүүтэй холбоотой түүх болон зэвсгийн наймаа ил гарч ирэв. Эдгээр нь үнэн юм уу, худал юм уу гэдэг нь чухал биш хэмээн улстөр технологийн төвийн захирал Сергей Михеев тэмдэглэв.

Энэ талаар ярихдаа "Ямар нэгэн мэдээллийг маш их шуугиантай тарааж эхэлдэг. Дараа нь түүнийг няцааж чадсан бол хэнд ч сонин биш. Эхний үр дүн ажилласан болох нь тэр, ингэхдээ огт худлаа хоосон зүйл байсан ч хамаагүй. Тэрч бүү хэл, та шүүх дээр ялсан ч тэр, үүний дараа хичнээн няцаалт өгсөн байлаа ч гэсэн анхны сөрөг үр дүн халхалж чадахгүй" гэв.

"Хар пиар" гэдэг бол хүн төрөлхтөний эхэн үед эрх баригчид улс төрөөр оролдож эхэлсэн тэр л үед бий болжээ. Харамсалтай нь ийм зэвсэгт хязгаарлалт байхгүйг "Р-техно" тагнуулын агентлагийн тэргүүн Андрей Масалович баталж байна. Тэрбээр "Хар пиар нь цөмийн дайны нэгэн адил нэг л хязгаарлалттай. Дайсны чулуун дээр чулуугаа үлдээхгүй байж болно. Гэхдээ ямагт хариу цохилт өгөхөд бэлэн байх ёстой. Тиймээс стратегийн "хар пиарт" ийм маягийн хэрэгслүүдийг тунгаар ашигладаг. Харин хуулийн хувьд бол өрсөлдөгчөө гутаан доромжлоход ямар ч саад бэрхшээл үгүй юм" хэмээжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, өрсөлдөгчөө гүтгэн гүжирдэх нь хар пиарын заавал байх ёстой нэг хэсэг аж. Худал хуурмаг зүйлүүдэд гүтгэн доромжлох, эргэлзээтэй зүйлүүд нь тун ч цагаа олсон байдаг аж. Шинжээчдийн гаргасан тоо баримтаар, сонгуулийн өмнөх нийт сурталчилгааны 70 хувийг ийм төрлийн суртал ухуулга эзэлдэг аж. Харамсалтай нь үүний эсрэг хор тайлагчийг өнөөдөр хэн ч сэдэж гаргаагүй байна.
Нийтлэлч
Т.Батсугар
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.