2008.01.01

Сирид хоёр дэлбэрэлт болж, 50 хүн амь үрэгдэв

Сирийн нийслэл Дамаскт өчиг­дөр хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Тус улсын Аюулгүй байд­лын хоёр байр дэлбэрэлтэд өртөн бүхэлдээ сүйрчээ.
 
Үүний зэрэгцээ тус газраас холгүй орших орон сууцууд ч өртсөн байна. Халдлага нутгийн иргэд, хүүхдүүдийн сур­гууль, ажил албандаа явдаг оргил цагаар гарчээ. Халдлагад өртөн 50 хүн амиа алдаж, 170 гаруй хүн шархадсан байна.
 
Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул хот даяар чичиргээ мэдрэгдсэн гэнэ. Түүнчлэн халдлагын үеэр олон тооны машин шатсан бөгөөд нэг дэл­бэрэл­тийн үед газарт гурван метрийн гүн нүх үүссэн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.