Уго Чавез эргэн ирлээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез
2008.01.01

Уго Чавез эргэн ирлээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавезын зүрхний мэс засал амжилттай болж, Кубаас эх орондоо ирлээ. Түүний төлөөлөгч “Уго Чавезын биеийн байдал бүрэн эдгэрсэн. Тэр одоо улс төрдөө эргэн ирж байна” хэмээн мэдээлжээ. “Би маш өөдрөг үзлээр эмчилгээгээ хийлгэсэн. Өөрийгөө эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байсан, Бурхан надад дахин амьдрах итгэл өглөө” хэмээн Кубад 11 хоног эмчилгээ хийлгэснийхээ дараа мэдээлжээ.

Түүний биеийн байдал муудан гэнэт Куба руу явсан юм. Тэр өмнө нь ч мөн зүрхний мэс засалд орж, амжилттай болсон хэмээн мэдээлж байсан ч гэнэт биеийн байдал нь дахин муудсан ажээ. Дашрамд дурьдахад өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Уго Чавезыг 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр болсон тухай мэдээлж байв. Тухайн үед түүний биеийн байдал гэнэт муудсан явдал нь Венесуэлийн улс төрийн амьдралд хоёрдмол байдлыг авчирсан тухай шинжээчид мэдээлж байв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.