Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хөршөө шүүмжлэв
2008.01.01

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хөршөө шүүмжлэв

Өчигдөр Бээжин хотноо Япон, Хятад, Өмнөд Солон­госын төр, засгийн тэргүүнүүд  уулзав. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода, БНХАУ-ын Төрийн зөвлө­лийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар Умард Солонгосын талыг цөмийн гурав дахь туршилтаа явуулах гэж буйтай холбог­дуулан хэлэл­цээ хийжээ. Энэ үеэр БНСУ-ын Ерөн­хий­лөгч Ли Мен Бак мэдэгдэхдээ  "Манай гурван улс Умард Солонго­сын эрх баригчдыг цөмийн туршилтаа зогсоо­хын төлөө санал нэгтэй бай­на" гэв.  За­рим эх сур­валжид мэдээлс­нээр Пхеньян газар доорх ээлжит туршил­т явуу­лахаар бэлтгэж байгаа гэв. Ийм дүгнэлтийг Өмнөд Солон­госын тал  Умард Со­лон­госын цэргийн баазын та­лаар хиймэл дагуу­лаас авсан зураг дээр тул­гуурлан гарга­жээ.

Тус газарт 2006, 2009 онд нэг бус удаа газар доорх цөмийн туршилт явуулж байсан удаатай. Умард Солонгосын эрх ба­риг­чид 2005 онд өөрс­дийгөө цөмийн эх гүрэн гэдгээ албан ёсоор зарласан юм. Хоёр удаа цөмийн туршилт явуул­сан тус улсын эсрэг НҮБ-ын Аюул­гүйн зөвлөл эдийн засгийн хатуу хориг тавьсан удаатай. Гэсэн хэдий ч тэд туршилтаа үргэлжлүүлэхээр зэхэж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.