Тавантолгойн хувьцааны үнийг ирэх долоо хоногт тогтооно
2008.01.01

Тавантолгойн хувьцааны үнийг ирэх долоо хоногт тогтооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдлаа. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдан эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна.Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа ирэх сарын 1-нээс үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж эхлэх юм.

Иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор Төрийн банкинд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр мөн 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд ирэх долоо хоногт шилжүүлэхээр болжээ. Мөн босоо тэнхлэгийн замын ажил, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа мэдээлэл өглөө.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.