2012.05.25

Бен Ладеныг ховлогч 33 жилийн ял авлаа

АНУ-ын Тагнуулын албанд тусалж Бен Ладеныг илрүүлэхэд хувь нэмрээ оруулсан Пакистаны эмч Шакил Африди 33 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Шакил Африди нь Бен Ладены орогнож байсан Абботтабаде хотхонд урьдчилан сэргийлэх тарилга хийх нэрийдлээр Аль Кайдагийн толгойлогчийн цусны дээжийг авч АНУ-ын Тагнуулын албаныханд өгсөн ба энэ үйлдэл нь эх орноосоо урвасан хэрэг хэмээн үзэж дээрх ялыг оноожээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Пакистаны удирдлагуудад, "эмчийг суллах нь Америкийн үндсэн эрх ашигт тустай, энэ нь манай улсын хол­­боо­­тон Пакистан улсад ч хэрэг­тэй гэдгийг ойлгуулахыг оролдсон ч бүтсэнгүй" хэмээн BBC агентлаг мэдээлж байна. 


Бен Ладен 2011 оны тавдугаар сард Пакистаны дээд офицерууд амьдардаг Абботтабаде хотхонд АНУ-ын тусгай хүчний нууц ажил­лагааны явцад алагдсан юм. АНУ-ын нууц ажиллагаа нь Пакистан улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн хэмээн үзэж энэ ажиллагаатай холбоотой үйлдлийг хянах явцдаа Шакил Африди эмчийг баривчилсан юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.