2012.05.26

Гэр бүлийн асуудлаар олон улсын зөвлөгөөн болно

Монгол Улсын Их Сургуулийн Сэтгэл судлалын судалгаа, оношилгооны төв, Гэр бүлийг чадавхижуулах олон улсын сүлжээтэй хамтран олон улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.


Энэхүү уламжлалт олон улсын хурал нь Австрали, БНХАУ, БНСУ, Мексик, Кени, Румын, Гонгконг зэрэг улс орнуудад зохион байгуулагдаж байжээ. Олон улсын хурлыг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд, Монголын эх, үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуралд Монголын болон АНУ-ын Небраскагийн Их Сургуулийн багш, доктор Жон Дефрайн зэрэг олон улсын судлаачид оролцоно. Мөн хурлыг дагалдан Монголын гэр бүлийн талаар томоохон судалгаа хийхээр төлөвлөж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.