БСШУЯ хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг нэрлэв
2012.06.11

БСШУЯ хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг нэрлэв

Монгол Улсын Засгийн газар энэ онд харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ. Элсэлтийн шалгалтаа өгч, ажил, амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуустаа зориулан хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг танилцуулж байна. 

1.Авто замын барилга
2.Бага ангийн багш
3.Сургуулийн өмнөх боловсролын багш
4.Байгалийн ухааны чиглэлийн багш
5.Геологи
6.Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8.Усны нөөц, экологи
9.Уул уурхайн ашиглалтын технологи
10.Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
11.Малын эмч
12.Мэдээллийн систем
13.Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14.Сантехник, инженерийн байгууламж
15.Сэргээгдэх эрчим хүч
16.Нано инженерчлэл
17.Биотехнологи
18.Цөмийн эрчим хүч
19.Онош зүй
20.Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
2011-2012 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 101 их, дээд сургууль, коллежид нийт 173 мянга орчим оюутан сурч байгаа ажээ. Үүний 15 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт оюутны 60 орчим хувь буюу 104 мянга орчим нь төрийн өмчийн их, дээд сургуульд сурч байна. Нийт суралцагсдын 4/3 нь дээд мэргэжил эзэмшихээр чармайж байгаа гэсэн дүр зургийг харж болох нь. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, сонголтоо зөв хийхийг БСШУЯ-наас зөвлөж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.