Г.Баярсайхан: Би засгийн газрыг дэлхийн экологийн шүүхэд өгнө
2011.06.13

Г.Баярсайхан: Би засгийн газрыг дэлхийн экологийн шүүхэд өгнө

Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан, ойн санбүхий газар ашигт малтмал хайх, олборлохыгхориглох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийнтөслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. ХаринБ.Бат-Эрдэнэ тэргүүтэй зургаан гишүүн хуульдгар хүргэхгүй хэмээн эсэргүүцэх болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантайярилцлаа.

-Нэр бүхий гишүүд урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байгааг та ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ?

-Үндэслэл нь тодорхой байгаа шүү дээ. УИХ хууль баталчхаад байхад Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэхгүй байна. Бүр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх лобби маш их явлаа. Ингээд сүүлдээ гишүүд урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд санал
оруулаад ирж байна. Ингэж болохгүй шүү дээ. Би хувьдаа урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчдыг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Зургаан гишүүн ийм хуулийн төсөл санаачилсан байна билээ.Тэд ашиг сонирхлын зөрчилтэй болж таарч байна. Эдгээр гишүүн цаанаа уул уурхайн компанитай байх.Тэр компанийнх нь эзэмшдэг талбай урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнд багтсан учир ингэж эсрэг хууль санаачилсан байх гэхээс өөр аргагүй.

-Урт нэртэй хуулийгхэрэгжүүлэхэд асарих зардал гарна гэжЗасгийн газар тайлбарлаж байгаа.Таүүнийг юу гэж үзэжбайна вэ?

-Урт нэртэй хууль батлагдсанаар байгаль хамгаалах үйл хэрэгт маш чухал үйл явдал болсон. Энэ хууль гарснаар 10 гаруй жилийн өмнө мод экспортлохыг хориглосон шийдвэр шиг эерэг үр дүн  гарах ёстой  байсан.Тухайн үед мод экспортлохыг хориглосноор маш эерэг үр дүн гарсан байдаг юм. Урт нэртэй хууль түүн шиг бодлогын чанартай хууль. Нөгөө талаар хувьсгалын шинж чанартай хууль байсан ч гэж болно.Энэ хуулийг эсэргүүцэгчид нэг л асуудал тавьдаг.Тэр нь нөхөн олговорт таван их наяд төгрөг хэрэгтэй гэдэг. Гэвч энэ нь баталгаагүй. Тэдгээр компаниуд улсад хэдэн төгрөгийн татвар төлсөн юм, байгаль орчны нөхөн сэргээлтээ хийсэн эсэх зэргийг тодруулж, үүнд тулгуурлаж байж бодитой ярих ёстой. Ийм мөнгөний задаргааг Засгийн газар гаргаж ирэхгүй байна. Монгол Улсын Засгийн газар таван тэрбум төгрөгийн асуудлыг хаанаас, хэн гаргав гэдгийг тодруулах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд улсад хэдэн килограмм алт тушаасныг ч тодруулах шаардлагатай. Цаад жинхэнэ эзэд нь Засгийн газрыг хөдөлгөж байгаа. Ингэж асар их нөхөн төлбөр нэхэж байгаагийн эсрэгээр Засгийн газар, БОАЖЯ эдгээр компаниуд байгаль орчинд ямар хохирол учруулсныг бодитойгоор үнэлбэл асар их мөнгө гарна. Харамсалтай нь үүнд их хойрго хандаж байгаа.

-Хууль хэрэгжсэнээрмаш олон компанийнүйл ажиллагаа зогсож,олонхүн ажилгүйболно гээд байгаа.Нөхөн олговрын мөнгөнөөс гадна энэ ньбас нэлээд асуудалүүсгэх юм биш үү?

-Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй л бол олон компани дампуурна. Олон хүн ажилгүй болно гэж яриад байна. Модны экспортыг хориглоход мөн л ингэж ярьж, эсэргүүцэж байсан. Олон хөрөө рам ажилгүй болно, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ, амьдралын баталгаа нь алдагдлаа гээд л мод экспортлогчид эсэргүүцсэн.Гэвч хууль гарсан. Үр дүнд нь бид ойгоо аварсан. Газар нутгийн 12 хувийг эзэлдэг байсан ой найман хувь болж буурсан, сүүлдээ зургаан хувь болсон. Үүнийг зогсоосон.Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр хохирох юм байхгүй. Монголчууд үндэсний эрх ашгийн үүднээс үзэхэд энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ганц нэг компани хохирлоо гэж гомдоллож магадгүй ч хойч үе хожно гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийг болтол уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ширгэсэн гол горхийг буцааж сэргээсэн компани гараагүй гэдгийг би баттай хэлж чадна.Тэгэхээр уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нэрийн дор мөнгө угааж, нүд хуурах ажил хийж байна гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд уг хуулийг санаачлагч та бүхэн цаашид ямар алхам хийх вэ?

-Байгаль орчин, экологид хор хөнөөл учруулсан бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог дэлхий нийтийн жишиг тогтож байна. Монголд алтны халуурал нэлээд эрт эхэлсэн. Энэ нь явсаар УИХ-д халдлаа. Гишүүд алтны халууралд автан хуулийн төсөл оруулж ирж байна. Алтны олз оройгүй, гарз ёроолгүй гэж монголчууд ярьдаг. Бид уул уурхайн асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Одоо усыг сонгох уу, алтыг сонгох уу гэдэг сонголтын зааг дээр иржээ. Эх орон, ирээдүйн төлөө гэсэн сэтгэлийг УИХ гаргах ёстой. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө энэ хуулийг хэрэгжүүлнэ гээд тодорхой оруулсан байгаа. Гэтэл Засгийн газар өөрийн байр сууриас ухарч байна гэж харж байна. 1994 онд Мексикийн Мехикод 24 орны байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хуульчид нэгдэн Олон улсын экологийн шүүх гэдэг байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага улс хоорондын экологийн маргаантай асуудал, байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулсан бол гэм буруутныг нь тогтоох зэрэг олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх байр сууриасаа ухарвал иргэний хувьд би Засгийн газрыг Олон улсын экологийн шүүхэд өгнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.