2009.04.12

Гурванбулагийн орд газар хятадуудын мэдэлд очсон гэв үү

Гурванбулагийн ураны ордыг 1970,-аад оны үед төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоожээ. ТӨХ 21, ОХУ 21, АНУ-ын нэгэн компани 58 хувийг нь эзэмшдэг байсан энэ ордын хайгуулын лиценз хэдэн жилийн өмнөөс Канадын "Вестерн проспектор" компанид 100 хувь шилжсэн байна. Гэтэл өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн тус компани БНХАУ-ын цөмийн эрчим хүчний корпорацид өөрийн хувцааны 75 хувийг арилжжээ. Өөрөөр хэлбэл,

төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод дахин хайгуулын лиценз олгож хятадуудад зарах болсон байна.

УИХ-ын гишүүн Ц.Ганхуяг, ПАлтангэр нар ураны талаар төрөөс баримтлах бодлогын тухай Ерөнхий сайдад асуулга тавьснаа олон нийтэд мэдээлэхээр өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал зарласан. ЗД Үндсэн хуулийн 6.1 дэх хэсгийн"...газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна" , Ашигт малтмалын тухай хуулийн 60.4-т".. .улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй" гэсэн заалтын хэрэгжилтийг Ерөнхий сайд С.Баяраас лавлжээ. Мөн ураны түүхий эд, улмаар цөмийн энергиэс эрчим хүч гаргаж авах ажлын бэлтгэл, ОХУ, Франц, Канад, Япон зэрэг улстай хийх гэж буй хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл хүссэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.