П.Алтангэрэл гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдлоо
2011.01.06

П.Алтангэрэл гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдлоо

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг томиллоо. УИХ дах АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Пүрэвийн Алтангэрэлийг нэр дэвшүүлээд байсан бөгөөд нэгдсэн чуулганаар түүнийг санал нэгтэйгээр сонголоо. bhoroodarga02

Пүрэвийн Алтангэрэл нь 1963 онд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.1980 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль,1984 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Орос хэлтэй.1984-1985 онд Өвөрхангай аймгийн Богд сумын дунд сургуульд багш, 1985-1986 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын хоёрдугаар сургуульд хичээлийн эрхлэгч, 1986-1989 онд аймгийн Орон нутгийг судлах музейн захирал, 1989-1992 онд Чойбалсан хотын зургадугаар сургуулийн захирал, 1992-1996 онд Хэрлэн сумын 12 дугаар сургуульд багш, 1996-2000 онд Чойбалсан хотын дарга, 2000-2005 онд “Аглут” ХХК-ийн захирал, 2005-2008 онд Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар тус тус ажиллаж байсан.2008 онд Дорнод аймгийн долдугаар тойргоос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.