2009.12.23
Дорнод аймгийн Матад суманд нар салхи хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах ажлын талаар асуултын хариу
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ ТАНАА
Асуултын хариу
Засгийн газрын 2007 оны 50 дугаар тогтоолоор эрчим хүчний төслүүдийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 34.1.6, 34.4 дэх заалтыг тус тус үндэслэн шууд гэрээ байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг зөвшөөрсөн. Энэ дагуу Түлш, эрчим хүчний сайдын /хуучнаар/ 2007 оны 25 дугаар тушаалаар "Баян констракшн"ХХК-тай НСЦС-07/05 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр Дорнот аймгийн Матад суманд 120 кВт-ын хүчин чадалтай нар, салхины эрчим хүч хосолсон цахилгаан станц байгуулах шууд гэрээг 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байна. Ажлын зургийг "Эрчим төсөл" ХХК хийсэн. Нийт төсөвт өртөг нь 890,000,000 төгрөг.Матад суманд 10 кВт чадалтай "Bergey" компанийн BWSXL 10 маркийн 9 ширхэг салхин станц, "Trina solar" компанийн 160 Вт нэгж чадалтай165-170Вт-ийн 180 ширхзг нарны зай, 1000 А.ц-ын 2В-ын 360 ширхэг цэнэг хураагуур, "Leonics" компанийн МТР 416F маркийн 66 кВт-ын чадалтай 2 ширхэг инвертер, мөн SCP 240120 маркийн 1 ширхэг нарны зайн удирдлагын хайрцаг зэргийг тус тус суурилуулсан байна.
Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2007оны 11 дүгээр сарын 27-ны өдөр УМХГ-аас олгосон бөгөөд захиалагчийн хяналтыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн мэргэжилтэнүүд 4-5 удаа хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү объектод 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдөр техникийн комисс, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлын комисс тус тус ажилласан боловч улсын комисс ажилуулах шаардлага хангаагүй байсан тул нэмж хийх ажлыг тодорхой хугацаа зааж, үүрэг даалгавар өгсөн байна.
Монгол Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүдийн ажиллагааны байдлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал бэлтгэх ажлын хэсгийг 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 38 дугаар тушаалаар байгуулан ажиллуулсан.
Ажлын хэсэг 2009 оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Матад сумын төвийн 120 кВт хүчин чадалтай нар, салхины цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаад, тус станцын тоног төхөөрөмжийн горим ажиллагаа нь доголдолтой, хяналтын компьютерын системийг бүрэн угсарч суурилуулаагүйгээс шалтгаалан сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангаж чадахгүй байгаа талаар техникийн дүгнэлт гаргасан байна. Түүнээс хойш уг станцын ашиглалтын явцад 5 ширхэг салхин агрегат нь эвдэрсэн.
Гүйцэтгэгч "Баянконстракшн" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Эрчим хүчний газраас 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр албан шаардлага хүргүүлсэн. Тус албан бичигт 2009 оны 10 дугаар сард багтаан нар, салхины цахилгаан станцуудыг хэвийн ажиллагаанд оруулахгүй бол гэрээг цуцлаж, гэрээний дагуу шүүхэд хандахаа мэдэгдсэн. Дзэрх албан бичгийн дагуу "Баян констракшн" ХХК нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад сумуудад барьж байгуулсан нар, салхины станцуудыг 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар албан бичгээр мэдэгдсэн. Матад сумын төвийн 0.4 кВ-ын нам хүчдэлийн шугам сүлжээг Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шинэчлэн барьж байгуулах 2009 онд зарласан тендерт "Цацрах цог" ХХК шалгаран ажлаа хийж дуусаад байна.
Эрчим хүчний газрын сэргээгдэх эрчим хүчний болон техник хяналтын хэлтэстийн мэргэжилтэнүүд хамтран 2009 оны 10 дугаар сарын 5-16-ны хооронд Өмнөговь аймгийн Манлай, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Богд, Ховд аймгийн Цэцэг, Говь-Алтай аймгийн Цээл, Бугат, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдад томилолтоор ажиллан нар, салхины цахилгаан станцуудын байдлыг газар дээр нь очиж үзлээ. Одоогоор Матад сумын нар, салхи хосолсон цахилгаан станц нь сумын хэрэглэгчдийг оройд 3-4 цагаар эрчим хүчээр хангах төдий ажиллаж байна.
Дорнод аймгийн Матад, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинзжинст сумдын нар, салхины цахилгаан станцуудын гэмтлийг засварлах талаар гүйцэтгэгч "Баян констракшн" ХХК компани нь өнөөдрийн байдлаар газар дээрээ ямар нэгэн ажил хийхгүй байгаа бөгөөд сэлбэг хэрэгслэлээ оруулж ирэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Эдгээр компаниуд нь 10 дугаар сарыг дуустал дутуу ажлаа хийж дуусган, ажлаа улсын комиссд хүлээлгэж өгөхгүй бол гэрээг цуцлаж, шүүхийн байгууллагад хандахаар төлөвлөж байна. Гүйцэтгэгч "Баян констракшн" ХХК компани нь дээрх сумдын ажлын гүйцэтгэлд нийтдээ 500 гаруй сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа бөгөөд Матад суманд 97,2 сая төгрөгний үлдэгдэл санхүүжилттэй байна.
"Дээрх сумдын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн хэвийн ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай" Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар тушаалаар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийг барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрзэгээр захиалагчийн зүгээс хяналт тавьж ажиллах үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв"-ийн тухайн үеийн удирдлага, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, гүйцэтгэгч байгууллагуудын дутуу ажлуудыг гүйцэтгүүлэх, баталгаат хугацаанд тоног төхөөрөмжүүдийн эвдрэл гэмтлийг арилгуулах, үүсгүүрүүдийн бодит хүчин чадлыг шалгаж тогтоох, дутуу гүйцэтгэсэн хүчин чадал бүхий үүсгүүрүүдийг техникийн шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, уг үүсгүүрүүдийн өмчлөлийн асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар төлөвлөгөө гаргаж ажиллан хэрэгжилтийг нь танилцуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатарт даалгасан байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газраас дээрх сумдын нар, салхины станцын барилга угсралтын ажлын бодит байдлыг газар дээр нь үзэж танилцан ажлын гүйцэтгэгч, захиалагч болон тухайн орон нутгийн хяналт шалгалтын байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уүпзалтуудыг зохион байгуулж хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэгч байгууллагуудад албан шаардлага хүргүүлээд байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газраас Дорнот аймгийн Матад болон Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Шинэ-Жинст сумын нар салхины станцын горим ажиллагааг хэвийн болгон хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах талаар гүйцэтгэгч "Баян констракшин" ХХК-ийн удирдлагатай удаа дараа ажил хэргийн уулзалт зохион байгуулж хугацаатай үүрэг даалгавар өгсөн бөгөөд сүүлийн 2 жилд эрчим хүчний барилга байгууламж барих тендерт оролцох эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хуулийн хүрээнд хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллах болно.
Эрдэс Баялаг Эрчим Хүчний Сайд Д.Зоригт
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.