2011.06.15

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Газрын тосны салбарын найдвартай ажиллагааг хангах, хүндрэлийг даван туулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

 

1/газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг оврын үйлдвэрийг газар нутгийн онцлогыг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах;

 

2/эхний ээлжинд дотоодын түүхий эдийг боловсруулах үндэсний аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжих замаар бензин, түлш шатахууныхаа хэрэгцээг хангах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

 

3/Засгийн газрын холбогдох байгууллагуудад хэлэлцэгдэж байгаа газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслүүдийг 2011 оны 8 дугаар сарын 10-ны дотор сонгон шалгаруулж, шалгарсан төслийг 2012 оны 8 дугаар сарын 10-ны дотор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

 

2.Энэ тогтоолын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг Засгийн газар /С.Батболд/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд даалгасугай.

 

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.