2011.06.21

Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлав

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Тариалангийн тухай хуулийн 151.1. тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн нэг тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгож болно.

151.2. Энэ хуулийн 151.1-д заасан мөнгөн урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно гэсэн энэ зүйлийг 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан билээ.

Энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоон сэргээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн улмаар  тариаланчдын эдийн засгийн чадавхийг дээшлүүлснээр үр тарианы үйлдвэрлэлээр дотоодын гурилын хэрэгцээг хангахад чухал хөшүүрэг болсон.

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах нөхцлийг бүрдүүлэх үүднээс төмс, хүнсний ногооны  үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн тариалсан нэг га тутамд мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн төсөл боловсруулж байна.

 

Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ


Хуулийн 151.1. тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд гэснийг этгээдийн төмс, хүнсний ногоо тариаласан нэг га гэж нэмэлт оруулахаар тэдгээрийн гэснийг өөрчлөн буудай үйлдвэрлэгчдийн болгон үнийг гэснийг үнэ, төмс, хүнсний ногооны нэг га - д ноогдох зардлыг гэсэн нэмэлт оруулна.

Гурав. Хуулийн төсөл батлагдснаар үүсэх нийгэм, эдийн

засгийн үр дагавар, гарах үр дүн

  • Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн 1 га-д мөнгөн урамшуулал олгосноор 2-3 жилд хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ.
  • Төмс, хүнсний ногоо эрхлэгчдийн орлого нэмэгдэж амьжиргааны түвшин дээшлэнэ.
  • Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.
  • Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдсэнээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүнсний аюулгүйн баталгаа сайжирна.
  • Импортоор авах төмс, хүнсний ногооны хэмжээ буурч хангамж сайжирснаар жижиглэнгийн үнийн хэлбэлзэл багасна.

Дөрөв. Хууль гарсантай холбогдуулан шинээр боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль тогтоомжийн талаар

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан шинээр боловсруулах буюу бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны ... дугаар сарын... ний өдөр                                   Улаанбаатар хот

 

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Тариалангийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсгийн “ үнийг”  гэсний дараа “, түүнчлэн төмс, хүнсний  ногооны  нэг га-д  ногдох  зардлыг тус тус” гэж нэмсүгэй.

 

Хуульд  тусгагдсан байдлын  лавлагаа

151 дүгээр зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих

 

151.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн нэг тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг түүнчлэн төмс, хүнсний  ногооны  нэг га-д  ногдох  зардлыг тус тус харгалзан мөнгөн урамшуулал олгож болно.

 

151.2. Энэ хуулийн 151.1-д заасан мөнгөн урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ зүйлийг 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.