Өмнөговьчууддаа илгээх ил захидал
2012.06.07

Өмнөговьчууддаа илгээх ил захидал

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Өмнөговьчууддаа илгээх ил захидал

Эрхэм хүндэт Өмнөговьчууд, нутаг нэгтэй ахан дүүс нар аа,

Монгол үндэстний буурал түүхийн олон зууны туршид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжилд дэвшилд .үлэмж хувь нэмэр оруулж ирсэн гавьяатай, ажилч хичээнгүй Өмнөговьчуудынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

bayarsaikhan_001Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага  Улсын их хурлыг сонгох сонгуульд Та бүхэн Өмнөговьчуудын төлөөлөл болгон Цэвэлмаагийн Баярсайхан миний биеийг УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгон ажиллуулж, надад өндөр хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж ирсэнд би нутаг ус нэгтэй ахан дүүс - Өмнөговьчууд Та бүхэндээ гүнээ талархаж, итгэлийг зүтгэлээр хариулахыг чармайн хөдөлмөрлөж ирлээ.

УИХ-ын сонгуулийн 3 удаагийн бүрэн эрхийн хугацаанд миний бие УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэгт ажилд томилогдон ажиллаж, Улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, говьчуудынхаа ахуй амьдрал; хөгжил, дэвшлийн төлөө Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд өөрийн оюун ухаан, эрдэм боловсрол, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж ирлээ. Мөн Аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нөр их ажлыг энэ хугацаанд хийж эхлүүлж чадсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд Өмнөговьчууд та бүхний төлөө надтай хамтран ажиллаж ирсэн үе үеийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Өмнөговь аймгийн болон сумдын удирдлага, АН-ын гишүүд, дэмжигчид, нутгийн нийт иргэд, сонгогчид доо талархал дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Монгол улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд саад бэрхшээл үүсгэж байгаа асуудлуудыг зөв зохистой шийдвэрлэх, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх чөлөөг хангах, төр, засгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, нийгэмд хариуцлага, шударга ёсыг тогтоох зорилгоор УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоонд шинэчлэл хийж, улмаар 5012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцооны элемент бүхий холимог тогтолцооны зарчмаар зохион байгуулах хууль хэрэгжиж эхэллээ. УИХ-ын 2012 оны сонгуульд намайг Ардчилсан намаас пропорциональ тогтолцоогоор нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлэх хамт олны шийдвэр гарч, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн УШ-т эрэмбэлэгдэн УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ. УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн хөтөлбөрийг дэмжиж, Ардчилсан намын төлөө, Өмнөговьчуудын төлөөлөл болгон УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн төлөө саналаа егөхийг Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам Монгол улсын нийт сонгогчдын олонхийн санал, дэмжлэгийг авч миний бие УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон тохиолдолд Монгол улс, үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө, Өмнөговьчуудынхаа төлөө түмэн олондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол төрийн албандаа илүү эрч хүч, илүү далайцтай чармайлт гарган ажиллах болно,

Улсын их хурлын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.