Ц.Баярсайхан гишүүний санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
2009.12.16

Ц.Баярсайхан гишүүний санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачлан боловсруулсан Зээлийн мэдээллийн тухай, Зээлийн мэдээллийг дагаж мөрдөх журмын тухай, Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.

Ингээд зээл олголтыг хариуцлагатай болгож, зээлийн эрсдлийг бууруулах, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мөн үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой тул Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох зарим хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчид уламжлах нь зүйтэй хэмээн үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.