ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
2009.12.23

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан


Хоёрдахь мянганы арав дахь оноо угтахаар халуун бүлээрээ баярын ширээгээ тойрон, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа Говьчууд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.


2009 он Та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна.

Ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2010 он өсөж үржихийн билэгдэл болсон есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой гэж би хүсч байна. Иргэн бүр дор бүрнээ есөн цагаан хүсэл зорилгоо тээж, шинэ оноо өөртөө итгэлтэй угтан золгохыг ерөөе.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.