2010.02.09

Мэндчилгээ

Ган гачиг цас зудын учруулж байгаа түр зуурын бэрхшээл саадыг хатан зориг, харьшгүй хөдөлмөр, амжилт бүтээл, зүтгэлээрээ хамтдаа даван туулж байгаа нутаг нэгт ахан дүүс, сонгbayarsaikhan_011111огч олон түмэн Та бүхэндээ морилон ирж буй XVII  жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн мэндийг хүргэж амар амгаланг тань айлтган амьдрал, ажил үйлс тань өөдрөг аз жаргал, эрүүл энх, элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Улс, аймаг, сум, орон нутгаа хэрхэн хөгжүүлэх өөрсдийнхөө амьжиргааг хэрхэн дээшлүүлэх талаар үнэтэй санал бодлоо, зөвлөмж дүгнэлтээ надтай байнга хуваалцаж хамтран ажиллаж ирсэн удам нэгт говийн ахан дүүс сонгогч олон түмэн та бүхэндээ талархаж явдгаа илэрхийлье. Шинийн нэгний баярын магнай тэнийж айл саахалт ахан дүүс ураг садан хотол олноороо цуглан инээд хөөр, баяр жаргал цалгиулж сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг сэтгэлийн цэнхэр хадгийн хамт өргөн барья.  

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.