Э.Бат-үүл: 80 мянган ахмадыг орон сууцтай болгоно
МАН-ын бүлгээс болж завсарлаад байсан НИТХ- ын ээлжит IX хуралдаан өчигдөр “Хангарьд” ордонд боллоо. Төлөөлөгчид цувсаар 62 хувийн ирцтэйгээр хуралдаан товлосон цагаасаа хоцорч эхэллээ. “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг эсэргүүцэж буйгаа МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарлаж, ахмадууд болон төрийн бус байгууллагынхны саналыг танилцуулах гэж завдсан.
НИТХ-ын дарга Д.Баттулга түүний алхам, үг бүрийг буруушааж “Дэгийн дагуу явна. Хурлын дэгээ унш” гэж сахилгатай байхыг сануулсан. НИТХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн хоорондоо элдэв үгээр дайралцан, дуугаа өндөрсгөцгөөж нэлээн цаг авсан. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар “Ахмадын орон сууц 4000” хөтөлбөрийн талаар санал зөрөлдөж хоорондоо ширүүн маргалдсан юм. Э.Бат-Үүл “Чи миний хүүтэй адил залуу хүн. “Чи битгий тавьтаргүйтээд бай. Жаахан намбатай байгаач.
Улмаар 4000 гэсэн тооны хязгаарыг арилгаж “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, баталлаа.
Төлөөлөгч болсон цагаасаа эхлэн чи манай намын хийж байгаа бүх ажлыг эсэргүүцэж, жадлаж ирсэн биз дээ. Манай нам та бүхний хэзээ ч хийж байгаагүй ажлыг барьж аваад нулимстай яваа ахмадуудынхаа амьдралыг өөд татах гэлээ. Буруу нь юу байна. Орон сууц хүлээж байсан нэг ахмад гурав хоногийн өмнө хүслээ биелүүлж чадалгүй бурхны оронд очлоо. Засаг дарга болсноос хойш миний сэтгэлийг зовоосон зүйлийн нэг нь нийслэлийн 80 гаруй мянган ахмадыг яажшуухан орон сууцтай болгох асуудал байлаа” гэх мэтээр уурлаж, учирлахын завсарт ширүүхэн хэлсэн.
Түүний уцаарт хүч нэмж Э.Ганхүү төлөөлөгч танхимд эвгүй өнгөөр орилж “Аятайхан байгаарай чи, Д.Амарбаясгалан” гэж хэдэнтээ занаад авсан. Сөрөг хүчин гэдэг утгаараа МАН-ын бүлгийнхэн тэдний оруулж ирсэн төслийг болж өгвөл унагачих гэж нэлээн үзээд олонхийн шийдвэрт цохиулсан юм. Улмаар 4000 гэсэн тооны хязгаарыг арилгаж “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, баталлаа.
“Улаанбаатар-Орон сууц” сангийн журам батлах тухай, 80 бага сургуулийн барилгын байршлийг тогтоолоо.
НИТХ дахь МАН бүлэг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, нийслэлийн 2013 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг хөтөлбөр нь нийслэлийн ахмадуудад чиглэнэ. Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн ахмадуудын орон сууц биш соёлын болон үйлчилгээний төвүүд, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, талбайг цогцоор нь шийдсэн хороолол барина. Жилд 10-15 мянган хүн ахмадуудын эгнээнд шилжиж байна. Тиймээс бид хямд өртөгөөр дүрээслэх зарчмаар ахмадуудаа орон сууцанд амьдруулах боломжтой”гэж онцлон хэллээ. Мөн Улаанбаатар-Орон сууц” сангийн журмыг төлөөлөгчид дэмжин баталсан юм.