С.Одонтуяа: Эмэгтэйчүүдийг цэрэгт татдагсан бол...
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.04.19

С.Одонтуяа: Эмэгтэйчүүдийг цэрэгт татдагсан бол...

Цэрэгт явсан эрчүүд хүмүүжилтэй, хатуужилтай, хүлээцтэй байдаг юм” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цэрэгт явахыг мөрөөддөг гэнэ шүү. Тэрээр энэ мөрөөдлөө нэгэн байнгын хорооны хуралдаагаар илэрхийлэв. Тодруулбал, “ Гадаадад төрийн зээл ээр сурах эрэгтэй оюутныг цэрэгт явсан эсэхийг нь анхаарах ёстой. Цэрэгт явсан эрчүүд хүмүүжилтэй, хатуужилтай, хүлээцтэй байдаг юм” гэлээ.

Үүнийг сонссон УИХ-ын гишүүн Б.Болор “Одноо гишүүнээ та арай ялгаад байгаа юм биш үү. Одоо сургуульд сурахын төлөө цэрэгт заавал яв гэнэ. Эрчүүд биднийг бүсгүйчүүд та нар арай дэндүү ялгаварлаж байна шүү” хэмээн бухимдав. Хариуд нь “Эмэгтэй хүнийг цэрэгт татдагсан бол би хамгийн түрүүнд явна. Цэргээр хүмүүжсэн хүн хэзээ ч алзахгүй" гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.