Эмийн жагсаалтад өргөн хэрэглээний биш үнэтэй эмүүд орсныг тогтоогоод байна.
2013.05.28

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг эргэн харна

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хөнгөлөлттэй үнээр борлуулах эмийг жил бүр тогтоож өгдөг. Одоогийн байдлаар 132 худалдааны нэршлээр 339 эмийг иргэд хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

УИХ-ын гишүүн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн С.Ганбаатар: “Нэг аптек 300 сая төгрөгний эмийг ард иргэдэд нийлүүлж байна. Тэгэхэд зарим гэр хорооллын аптекууд 2 сая хүрэх үү үгүй юу байдаг. Энд хаана нь нугалаа гараад байна.

Нийслэлд 90 орчим эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм худалдаалж байна.

Яагаад бодитой хүрэхгүй байна. Хамгийн гол нь хямд, хүртээмжтэй, эмийн үйлчилгээ нь өндөр, сайн. Аптекууд боломж муутай хэсгүүдээрээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар сайн үйлчилгээ үзүүлэх ёстой. Манайд эсрэгээрээ байдаг” гэлээ.

Орон нутагт эрүүл мэндийн даатгал төлдөг л бол эмийн хөнгөлөлт авдаг. Аймгийн эрүүл мэндийн газраас хөнгөлөлттэй үнээр эм худалдан авах эмийн жагсаалтыг гаргадаг. Гэвч энэ ажилд яам оролцон өндөр үнэтэй эмийг бүртгэлжүүлэн танил талдаа ховор эмийг үнэгүй өгдөг байжээ.