2013.07.04

Наадмаар туршлагатай эмч нар ажиллана

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын дарга нартай уулзаж, улсын баяр наадмаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах үүрэг өгчээ.

Наадмаар иргэд нарших, хоолны хордлого авах, хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар дамжин тархдаг халдварт өвчин гарах, элдэв осол гэмтэл, халуунаас болоод зүрх, судасны өвчтэй хүмүүсийн даралт ихсэх зэргээс болж дуудлага олширдог аж.

Тиймээс энэ мэт дуудлагад бэлэн байх, халдварт өвчин гарсан үед тусламж шуурхай хүргэх, авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар шийдвэрлэв.

Мөн туршлагатай эмч нарыг наадмаар ажиллуулан, алсын дуудлагын хуваарь гаргахаар болсон байна.