Өршөөлийн тухай хууль батлагдах болов уу
Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барихаар болжээ.
2013.09.24

Өршөөлийн тухай хууль батлагдах болов уу

Удаан хүлээсэн Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр УИХ-ын даргад өргөн барихаар болсон байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нар боловсруулж өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн барих байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон.

Харин энэ удаа уг хуулийн төсөл яах бол. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсож, түүнийгээ эдэлж буй.

Ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан хүмүүс тус хуульд хамрагдах бөгөөд 3000 орчим хүн суллагдана гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр энэ олон хүний хувь заяа УИХ-аас шууд хамаарах болчихоод байгаа юм.