Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайд В.В.Самойленког өнөөдөр хүлээн авч уулзлаа
2013.10.03

Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайд В.В.Самойленког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд эх орноо төлөөлөн манай улсад 4 жил ажиллаад нутаг буцах гэж байгаа бөгөөд энэ дөрвөн жилийн хугацаанд манай хоёр орны сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, гар нийлж хамтарч ажилласан гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй сайн хөгжиж байгаа ч сайжруулах, идэвхжүүлэх олон ажил байгааг хэлээд эдгээрийг үргэлжлүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллана гэлээ.

Элчин сайд В.В.Самойленко хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийн төлөө цаашид ч хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Шинэчлэлийн Засгийн газрын гарааны эхний жилд ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд манай улсад ажлын айлчлал хийсэн, Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сард айлчлах гэж байгааг Ерөнхий сайд хэлээд энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно гэлээ.

ОХУ, БНХАУ, Монгол Улсын төмөр замын салбартай холбогдох байгууллагууд хамтарсан уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж төмөр замын талаарх асуудлаа ярилцахаар Монголын тал санаачилга гаргаад байгаа. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Засгийн газар анхаарч сонсоход бэлэн байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын үеэр хэлж байлаа.

Элчин сайд В.В.Самойленко хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийн төлөө цаашид ч хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.